
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2014 онд энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах Зэвсэгт хүчний цэргийн баг, олон улсын хамтарсан сургалт дадлагын жагсаалт баталлаа. Олон улсын хамтарсан сургалт, дадлагад шаардагдах техник, материал хэрэгсэл болон цэргийн албан хаагчдын гадаад томилолтод нийт 17 тэрбум төгрөгийн зардал гаргахаар шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Батлан хамгаалах яам дэлхийн болон НҮБ-тай хамтран олон улсын хамтарсан сургалтуудыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Засгийн газрын хуралдаанаар 2014 оны энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах Зэвсэгт хүчний цэргийн баг, олон улсын хамтарсан сургалт дадлагыг хэрхэн зохицуулах жагсаалтын дагуу үйл ажиллагаагаа явуулах аж.
Ш.ОЧ