АНУ-ын төмөр зам халдлагад өртөж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

АНУ-ын төмөр зам халдлагад өртөж болзошгүй

АНУ-ын төмөр замын тээврийн сүлжээнд алан хядлага үйлдэгдэх магадлалтай болохыг сэрэмжлүүлсэн нэгэн мэдээлэл гарч эхэлсэн нь Бин Ладенийн оромжноос ийм төлөвлөгөө бүхий тэмдэглэл олдсонтой холбоотой юм байна. Урьдчилсан байдлаар Бин Ладен нь алагдахынхаа өмнө АНУ-ын төмөр замын нийтийн тээврийн сүлжээнд алан хядлага зохион байгуулах төлөвлөгөө гаргаж байсныг гэрчилсэн баримт гэж болохоор энэ тэмдэглэлийн талаар тусгай албаныхан саяхан мэдээлсэн байна. Хэдийгээр Осама Бин Ладенийг устгах ажиллагаа амжилттай явагдаж дууссан боловч түүний оромжийг ТТГ хэдэн сарын турш хяналтдаа авахаар болж байгаа юм байна.
Мөн сүүлийн үеийн мэдээгээр бол Бин Ладенийн алагдсан тухай зарим эх сурвалжийн мэдээлэл Цагаан ордоноос өгч байгаа мэдээлэлтэй зөрж эхэлсэн бололтой. Тухайлбал Бин Ладенийн оромжинд байсан этгээдүүдээс нэг нь л буутай байсан бөгөөд тэрээр тусгай хүчнийхэнтэй буудалцах үеэрээ амь алдсан гэж албаны мэдээнд дурдсан бол зарим мэдээлэлд тэнд байсан хүмүүс огт зэвсэггүй байсан гэх мэдээлэл ч байгаа аж.

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж