Хэрэв та өөрийгөө мэддэг бол, өөрийгөө хайрладаг бол хүчин чармайлт гаргахгүйгээр өөртөө үнэнч байж чадна.
Та өөрийгөө л хайрлахгүй юм бол өөр хэн ч тань шиг хайрлаж чадахгүй. Та өөртөө үнэнч байхгүй бол өөр хэн ч үнэнч байхгүй.
Өөрийнхөөрөө бай! Хэн нэгний бодож байгаагаар биш өөрөө өөрийнхөөрөө
байх зоригтой бай. Хүлээн зөвшөөрөгдөх гэж хэн нэгнийг хуурч үйлдэл хийх
хэрэггүй.
Маш олон залуу хүмүүс үе тэнгийнхэндээ таалагдахын тулд үдэшлэг дээр юм
уумааргүй байсан ч уудаг, ямарваа нэг үйлдэл хиймээргүй байсан ч хийдэг
гэх мэт зохисгүй байдлаар таалагдахыг хичээдэг. Тэд эргэлзсэн үедээ
эсвэл юу хийх хэрэггүй вэ гэдгийг бодох үедээ эцэг эхийнхээ зөвлөгөө
болон өөрийнхөө мэдрэмжийг дагадаггүй.
Та ямар нэг зүйлийг эсвэл таныг тодорхойлох зүйлийг чин сэтгэлээсээ хийх
үед аз жаргалтай байж чадахгүй эцэст нь будилж эхэлдэг. Та хэнд хэрхэн
яаж таалагдахаа мэддэггүй учраас будилж орхидог.
Өөрийгөө хүндэлнэ гэдэг бол та өөрөө хэн бэ гэдэгт үнэнч байж, өөрийнхөө суурь зан чанарынхаа дагуу үйлдэл хийнэ гэсэн үг.
Та өөрийгөө хүндлэх үед бусад хүн таныг хүндэлнэ. Та өөртөө болоод
өөрийнхөө итгэл үнэмшилд бат зогсож чадвал бусад хүмүүс таныг хүчирхэг,
чадварлаг хүн гэж бодох болно.
Та өөртөө үнэнч байх үед өөрийнхөө зан чанараар байж, өөрийн
давтагдашгүй байдлыг бий болгоно гэсэн үг. Та бусдын санал бодлыг
хүндэлдэг боловч нэгэн хэвийн байдал эсвэл тэдний хүлээлтэнд нийцүүлэх
албагүй.
Өөртөө үнэнч байх нь эр зоригыг бий болгодог. Энэ нь таниас бодож
эргэцүүлдэг, шударга, нээлттэй байхыг шаарддаг. Энэ нь та бусдыг
бодохгүй, хүндлэхгүй байна гэсэн үг биш юм. Өөртөө үнэнч байна гэдэг нь
бусад хүн таны төлөө таныг эсвэл таны шийдвэрийг тодорхойлно гэсэн үг
биш.
Өөртөө үнэнч байна гэдэг бол таны амьдралд хамгийн чухал үнэт зүйл,
хүсэл тэмүүллийг тогтвортойгоор бий болгох арга. Амьдралдаа хамгийн их
амжилттай яваа хүмүүс өөрсдийгөө бүтээлч байдлаар зоригтой илэрхийлэх,
хүн бүрийн туршлага, хэтийн төлөвийг сайжруулж байна гэсэн үг.
Өөртөө үнэнч байх алхам
- Та яг хэн бэ, түүгээрээ үнэнч бай
- Өөрийн үнэт зүйлийн систем болон нийтлэг мэдрэмжийг дага.
- Бусдын зөвлөгөөг сонс. Гэхдээ өөрийнхөө оюун санаагаар бодож үз.
- Өөрийн дахин давтагдашгүй ур чадварыг таньж мэд, үнэл, хөгжүүл.
- Итгэдэг зүйлдээ бат зогс. Тэгвэл та хүндлүүлж чадна.
- Бусдаа ялгаатай байна гэдгээ мэддэг бол энэ зүйл бэлэг гэсэн үг.
- Та өөрийнхөөрөө байж, бусдыг баяжуулж байна гэдгээ ойлго.
Эх сурвалж: www.biznetwork.mn