Хуучирсан мэдээ: 2014.03.01-нд нийтлэгдсэн

“Дон Жуан” айсуй

Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон энэ оны тоглолтын улиралдаа сар бүр шинэ уран бүтээл хийх, сэргээн тавих, гадаадын нэртэй уран бүтээлчийг урих зэрэг онцлог үйл ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж буй. Энэ хүрээнд ирэх гуравдугаар сард Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын Дон Жуан дуурийг тоглохоор зэхжээ. Тус дуурийг анх удаа 2004 оны аравдугаар сарын 23-нд Австри улсын найруулагч М.Майрхоферийн найруулгаар тоглож байсан юм.

“Дон Жуан” дуурь нь дуучдаас дуулах өндөр ур чадвар шаарддагаас гадна жүжигчний өндөр чадвар шаарддагаараа онцлогтой ажээ. Харин хөгжимчдөөс хөгжмийн өндөр мэдрэмж, чадварын төвшин шаарддагаараа тухайн улсын сонгодог урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохуйц уран бүтээл болдог гэнэ.

“Дон Жуан” дуурь ирэх гуравдугаар сарын 8, 9-нд Дуурийн театрын тайзнаа тоглогдох юм. Дуурийн гол дүрүүдэд Дон Жуанд Э.Анхбаяр, Донна Анна Б.Энхнаран, Комендаторт Б.Алтанхуяг, Донна Эльвирад Б.Эрдэнэтуяа, Лепореллод Ж.Бямбажав, Мазеттод Э.Бумхүү, Церлинад Н.Туяа нар тоглон Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах ажээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж