
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10метр. 8-10 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 871гектопаскаль байлаа. Дарал төдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
2-3-нд зарим газраар, 4-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 2-3-нд зарим газраар, 4-5-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 13-18 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.