хэрэгжилт” цахим хурал өнөөдөр болж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд
дарга Ч.Сайнбилэг, Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал нар
оролцлоо.
Худалдан авах
ажиллагааны газрын мэдээллээр энэ онд нийт 142 төсөл, арга хэмжээний
худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхээс 26 хувь буюу дөнгөж 37 тендер
зарлагдаад байгаа аж. Энэ нь тендэр
зарлах үйл явц удаашралтай байгааг харуулсан дүн юм байна. Засгийн газрын
төвшинд тендэрийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө зарлан, сонгон
шалгаруулалт дууссан байх ёстой гэх шаардлагыг бүх яамд, орон нутагт өгч буйгаа
энэ үеэр дуулгалаа. Дээрх цаг хугацаанд багтаж тендэр зарлахгүй бол ажил
удааширдаг тул энэ чиглэлд орон нутгууд анхаарах ёстойг Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дэд дарга анхаарууллаа.
Мөн энэ оноос
худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж байгааг дахин санууллаа.
Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр хийх болсонтой холбоотойгоор орон
нутгийнхны хувьд анхаарах асуудал бийг Худалдан авах ажиллагааны газрын дарга
онцлов. Ялангуяа тендэрт оролцогч компаниудын хувьд материалаа илгээчихээд
дахин шалгах, тендэрийн материал хүлээн авах эцсийн хугацаа дуусах шатанд
материалаа ирүүлдэг зэрэг дутагдал тасрахгүй байгаа тул орон нутгийн төвшинд эл
асуудалд анхаарч аж ахуйн нэгжүүдэд энэхүү анхааруулгыг өгөх ёстойг мөн
сануулсан юм.
Түүнчлэн Засгийн
газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга энэ сард хийгдсэн ажлуудаас зарим нэгийг дурдлаа.
Тухайлбал, Хилийн боомтын тухай болон хуулийг дагалдан Засгийн газраас
гарах дүрэм, журмыг иж бүрнээр нь боловсруулан богино хугацаанд батлуулж ажиллажээ. “Буянт-Ухаа” хорооллын эхний
ээлжийн 567 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авсан. Төрийн албан хаагчид, ахмад настан,
хөгжлийн бэрхшээлтэй иргэд хямд үнэтэй орон сууцаар хангагдах эхлэл тавигдаж
байгаа гээд нааштай ажлууд нэлээд
байгааг хэлэв. Анхаарах нэг асуудал бий нь, Засгийн газрын иргэдээ
сонсох “11–11” төвөөс яамдад
шилжүүлсэн асуултад ор нэр төдий хариулт өгч болохгүй, ул суурьтай хандах
учиртайг яам, тамгын газрын удирдлагуудад анхаарууллаа.
Г.ДАРЬ