
Ирэх ням гаригийн амралтаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мөсөн талбайд ирж, спортоор хичээллэн өнгөрүүлэхийг санал болгож байна. Энэ өдөр буюу гуравдугаар сарын 2-нд цэцэрлэгт хүрээлэнгийн мөсөн талбайд "Биеийн тамир, спорт-2014" бүх нийтийн өдөрлөг болох аж. Өдөрлөгийн хүрээнд олс таталт, мөсний шагайн харваа, мөсөн гулгуур (буухиа, саадтай уралдаан, чөлөөт үзүүлбэр)-ын тэмцээнүүд болох тул нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг Зохион байгуулагч Спортын бэлтгэлийн төв, Биеийн тамир, спортын албаныхан урьж байна.
Амралтаа өдрөө агаарт, спортоор хичээллэн өнгөрүүлээрэй.