Б.Батзаяа МИАТ-ийг орхино

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

Б.Батзаяа МИАТ-ийг орхино

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн даргаар ажиллаж буй. Гэвч тэрээр ТУЗ-ийн даргын ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэж өгөхөөр болжээ. Сүүлийн үед МИАТ компанийг тойрсон элдэв яриа олны дунд тарах болсон нь түүнийг дээрх шийдвэр гаргахад хүргэсэн бололтой. Тодруулбал, цэвэр бизнесийн байгууллага байх ёстой ч энэ байдлыг нь алдагдуулж, улстөртэй хутгах болсонд дургүйцсэн Б.Батзаяа ийнхүү өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгөх гэж байгаа гэнэ.

Түүнийг ажлаа өгөх сургаар дараагийн даргын “тулаан” битүүхэндээ эхэлчихсэн гэнэ шүү.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж