
Украины өмнөд хэсгийн Крымийн хойгийн нийслэл Симферополь хотын гол нисэх онгоцны буудлыг өнөөдөр өглөө /II.28/ зэвсэглэсэн бүлэг этгээдүүд булаан эзэлжээ. “Interfax” агентлагт мэдээлснээр ямар нэгэн таних тэмдэггүй дүрэмт хувцсаар жигдэрсэн 50 орчим зэвсэгт этгээд гурван автомашинаар нисэх онгоцны буудалд ирсэн байна. Түүнчлэн зэвсэглэсэн этгээдүүдийн зарим ОХУ-ын тэнгисийн цэргийн туг барьсан байсан гэнэ. Одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.
Б.АНХТУЯА