
Европийн хөлбөмбөгийн холбооны “Европа лиг”-ийн хасагдах шатны шийдвэрлэх тоглолтууд өнгөрсөн боллоо. Нэр хүнд, хөрөнгө мөнгө, хамрах цар хүрээгээрээ “Аваргуудын лиг”-ийн дараа тооцогдох энэхүү тэмцээний хасагдах шатад 32 баг өрсөлдсөн. Үүнээс дараагийн шатад өрсөлдөх 16 багийн нэр тодорлоо. 2013-2014 оны “Европа лиг”-ийн шөвгийн наймын төлөө Италийн “Ювентус” болон “Фиорентина” багууд учраа таарсан. Италийн хөлбөмбөгийн тэргүүн багийн нэг “Ювентус” энэ улиралд “Аваргуудын лиг”-т өрсөлдсөн ч хэсгээс гуравдугаар байраар шалгарсан тул “Европа лиг”-т тоглохоор болсон юм. “Ювентус” баг “Европа лиг”-т түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багийн нэг. Өнгөрсөн жил Английн “Челси” баг “Аваргуудын лиг”-ийн хэсгийн шатад гуравдугаар байрт шалгарч, “Европа лиг”-т тоглож түрүүлсэн юм. Энэ түүхийг “Ювентус” давтах боломжтойд тооцогдож байна.
Мөн Испанийн “Реал Бетис” болон “Севилья” багууд хоорондоо учраа таарсан. Испанийн Андалуйс үндэснтний хамгийн том хөлбөмбөгийн багууд “Европа лиг”-ийн шөвгийн наймд учраа таарсан нь тэмцээнийг улам сонирхолтой болгох нь ээ.
Шөвгийн наймд хэрхэн учраа таарсныг танилцуулъя.
- АЗ Алкмаар /Нидерланд/ – Анжи /ОХУ/
- Валенсия /Испани/ – Людоморец /Болгар/
- Наполи /Итали/ – Порту /Португал/
- Виктория Плзен /Чех/ – Олимпик Лион /Франц/
- Реал Бетис /Испани/ – Севилья /Испани/
- Тоттенхэм /Англи/- Бенфика /Португал/
- Базель /Швейцарь/ – Зальцбург /Австри/
- Ювентус /Итали/ – Фиорентино /Итали/
Б.БИЛЭГ