Мусс
орц:
– 400 мл зөөлөн тараг (исгэлэн биш)
– Цөцгий бага зэрэг (тарагнаасаа хамаараад өөрийнхөө амтанд
тааруулаад. Хэрэв гоё зөөлөн тараг бол хийхгүй байсан ч болно)
– 50 мл сүү
– 10 гр желатин
– Сахар өөрийн дураар (Амтандаа тааруулаад)
– 1 1/2 аяга whipping cream
– Гүзээлзгэний сироп (Гүзээлзгэний амт өнгө оруулна, эсвэл
хийхгүй байж болно)
– 1 жижиг хайрцаг буюу 300 гр гүзээлзгэнэ
– Чимэглэл: өөрийн дураар
Хийх арга:
Сүүндээ желатинаа дэвтээгээд тавина.
Саванд тараг, цөцгий, сахар, гүзээлзгэний сиропоо хийгээд
холино. Тал хайрцаг гүзээлзгэнээ жижиглэж хэрчээд холино. Дэвтээсэн желатинаа
печинд 40 секунд орчим хийж халаагаад сайтар хутгаж хайлуулаад хөргөнө. Хайлсан
желатинаа бага багаа тарагтай холимог руугаа хийж хутгана.
Whipping cream-ээ өтгөртөл нь миксердээд крем болгоно.
Бэлэн болсон кремээ тарагтай холимогруугаа 1/3-ийг хийж зөөлөн хутгаж холино.
Жигд болоод ирэхээр нь үлдсэн кремээ хийж жигд зөөлөн өтгөртөл нь хутгаад мусс
бэлэн болно.
Ингээд хөргөгчиндөө хийгээд 4-5 цаг болгоод бэлэн болно.
Сууринд
дурын кекс хэрэглэж болно. Кексээ хэвэндээ хийгээд үлдсэн гүзээлзгэнээ дундуур
нь хуваагаад кексэн дээгүүрээ хэвнийхээ хананд нааж өгнө. Дээрээс нь муссээ
асгаад дээгүүр нь дурын жимсээр чимэглэж өгнө.
Яаж
ч чимэглэсэн болно.
Кексэнд
дургүй бол муссээ дангаар нь идсэн ч болно
Дурын
хэв, сав, аяга, стаканд хийж болно.
Кексээ
үйрүүээд хийсэн ч бас болно. Хаха баахан болно болно гэчихлээ 😉
Эх сурвалж: http://www.sweetkitchen.mn/