С.Оюун сайд хүүхдүүдийн хамт уриалгад нэгдэв

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

С.Оюун сайд хүүхдүүдийн хамт уриалгад нэгдэв

Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг дэлхийн ан амьтан, ургамлын өдөр болгон тэмдэглэдэг. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас амьтан, ургамлын өдрийг угтан “Агнасан бус амьд амьтнаараа бахархъя”  уриалга гаргаад байгаа бөгөөд уриалгыг хэвлэл мэдээлэл, урлаг, спорт, иргэний нийгмийн салбарынхан идэвхтэй дэмжиж аян өрнүүлээд байгаа юм. Аяны манлайд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд яваа аж. “Бидний хүүхдийн амьтныг энэрэх сэтгэл томчуудаас эхтэй”  гэж тэрбээр өгүүлж байна. Мөн “Эцэг эхчүүд, эмээ, өвөө нартайгаа санал бодлоо хуваалцахад, томчууд бид бүгдээрээ үр хүүхэд, ач, зээ нараа байгаль орчиндоо ээлтэй, амьтныг хайрлаж энэрэх сэтгэлтэй, ургамал цэцэгсийг өсгөн үржүүлэх хүсэлтэй зөв хүн болгон хүмүүжүүлэхэд өөрсдийн үнэт цаг, сэтгэл зүрхээ зориулцгаая” хэмээн уриалаад өөрийн хүүхдүүдийн хамт зургаа татуулсан байна.

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж