Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2014.02.28
– БШУЯ-наас 2014 онд эхний ээлжинд аймаг нийслэлийн ЕБ-ын 100 сургуульд Байгалийн ухааны иж бүрэн лабраторийн багаж хэрэгслийг өгсөн. Энэ хүрээнд Баруун-Урт сумын лабротари 2-р бүрэн дунд сургууль физик, химийн хичээл тус бүрд үзэж байгаа сэдвийн дагуу бүх төрлийн туршилтыг хийх боломжтой кабинетийг сургалтандаа ашиглаж эхэллээ.
– Бизнес эрхлэгчид болоод худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгжид сургалт сурталчилгаа явуулах, ил тод нээлттэй мэдээлэл өгөх, өөрсдийн үйл ажиллагаа таниулахад дэмжлэг болох зорилгоор өнөөдөр аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болоод Сүхбаатар аймаг дахь худалдаа аж үйлдвэрийн танхим удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
– Шүлхий өвчин гарсантай холбогдуулан иргэд хүнсний нөөцийн хомсдолд орж магадгүй гэсэн болгоомжлол бий. Тэгвэл Баруун-Урт суманд өнөөдрийн байдлаар 70 гаруй тн махны нөөц байна. Нөөцийн махыг 3-р сарын 15-наас 6-р сарын 1 хүртэл худалдаалахад ямар ч байсан 50 тн мах л хангалттай гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBS TV