&#34Босоо&#34 хэмээх Самдан аварга

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

&#34Босоо&#34 хэмээх Самдан аварга

via National
Geography of Mongolia

Ардын засгийн анхны Аварга
"Босоо" хэмээх Самдан аварга.

“Босоо” хэмээх Самдан аварга нь Цэцэн хан аймгийн Цэцэн вангийн хошуу буюу
одоогийн Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Эрдэнэ уулын ард 1899 онд буюу
шаргачин гахай жил Ганжууржавын 9 хүүхдийн 7 дахь хүү нь болон мэндэлсэн.

Ид үедээ 190 см өндөр, 120 кг жинтэй байжээ. 15 настайдаа Сүнэдэд очиж наймаа
панз хийж байхдаа анх барилдаж түрүүлэн бөхийн гараагаа эхэлжээ.
1923 оны наадамд Лу гүний Вандан аваргад унаж үзүүрлсэн бол, 1924 оны цэргийн
наадамд мөн л үзүүрлэж “Арслан” цол, 1925 онд алдарт “Буур” Жамъян аваргыг
орхиж 10 даван түрүүж, 26 насандаа “Улсын аварга” цол хүртжээ. Тэрээр 1938 онд
долоо давж байжээ.

Түүнийг аймгийн наадамд 17, орон нутаг, овоо тахилгын наадамд 24 удаа түрүүлсэн
гэж зарим өгүүлэл, номд бичсэн байх нь бий. Хүчтэй халж суйлах, дэгээдэх зэрэг
мэхийг гарамгай хийдэг, бяр хүчээрээ гайхуулж явсан Самдан аварга амьдралынхаа
сүүл үед мэдрэлийн өвчинд нэрвэгдэж 48 насандаа өөд болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж