Ажилд авах туршлагаа хэрхэн
сайжруулж болох вэ? Технологийн компаний гүйцэтгэх захирал надад хэд хэдэн
программистуудаа ажлаас халж, өмнөх цалинтай адил эсвэл бага цалингаар шилдэг
гүйцэтгэгчдийг ажилд авах тухай ярьсан юм. Үүнийг сонсоход хатуу сонсогдож
байгаа ч үнэндээ бол та хүний нөөцдөө зарим өөрчлөлт хийж, үр дүнтэй
хүмүүсийг ажилд авсан бол хувь хүн болон багууд тодорхой үр дүнг бий болгож
болно. Хэрэв ур чадварынхаа түвшинг шинэчлэхийг хүсч байгаа боловч тэдгээр
резюме-үүд танай байгууллагад тохирохгүй байж болох учраас өнөөгийн хөдөлмөрийн
зах зээлээс хүчирхэг ур чадвартай хүнийг олохын тулд идэвхитэй нэмэлт
стратегиудыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Компанийхаа сул талыг
бодит байдлаар үнэл . Байгууллага бүр сул талтай байдаг. Өөрөөр
хэлбэл хүмүүс танай байгууллагын хувьд эсвэл таны хүсч байгаа түвшинд ажиллаж
чадахгүй байна гэсэн үг. Тэгвэл тэдгээр хүмүүс хэн бэ? Тэдний ердийн
гүйцэтгэлийн талаар хэлэлцсэн үү? Компаниуд ихэнхдээ гүйцэтгэл тааруу
хүмүүсийг ажилд авдаггүй. Учир нь тэдэнд тухайн ажлын байрны оронд тоог бөглөх
хүн байдаггүй. Энэ өнцгөөр нь авч үзэх юм бол шинэ ур чадвартай хүнийг хайхад
цаг гаргах нь таны багт ч илүү дээр үр дүнг авчрахад тусална.
Үгзүйн найруулга
хий. Тусгай шаардлагыг хангаж буй хүчирхэг хүмүүсийг хайж
байгаа гэдгийг илтгэх үгсийг сүлжээндээ ашигла. Twitter гэх мэт сошиал медиа
хэрэгслүүд танай салбарт хэрэгтэй байгаа олон хүмүүсийг холбох, харилцааг бий
болгоно. Танай ажлын заруудад холбогдох платформуудыг ашигла.
Хүрэх боломжгүй байсан
хүмүүст хүр. Би тодорхой бус нөхцөл байдалд
өрсөлдөгчдөөсөө топ борлуулалтын ажилтнуудыг ажилд авах гэж байгаа хэд хэдэн
гүйцэтгэх захирлуудыг мэднэ. Тэд харилцан мэдээлэлтэй байх, ижил харилцан
ойлголцол, хамтран ажиллах боломжийг бий болгож ажиллах нь чухал. Тодорхой бус
байдал шулуун шударга байдлыг бий болгодог. Салбарынхаа топ хүмүүстэй уулзах
хуваарь гаргаж, хэрэв тэд шинэ боломжуудыг хэлэлцэхээр сонирхож байгаа бол
тэдэнтэй уулз..
Багаа хөгжүүл.
Сар бүр дор хаяж 2 хүнтэй ярилцлага хийх зорилго тавь. Компанийхаа болон
өөрийнхөө сүлжээнд байгаа хүмүүстээ онцгой туршлага бүхий сайн хүмүүстэй
ярилцлага хийх сонирхолтой байгаагаа үргэлж мэдэгд. Хэрэв та болон танай баг
үүнийг хийх сахилга баттай бол яг одоо боломжит хүмүүсээр баг бүрдүүл. Гэхдээ
таны төлөө, танай төлөө ажиллах хүсэлтэй хүмүүсээр баг бүрдүүл. Энэ нь шинээр
ажилтан авахдаа олон хүнээс сонголт хийх боломжийг олгоно.
Зорилтот зах зээлд
ажилла. Нэн ялангуяа эдийн засгийн бууралтын үед хэрэв та
ямар нэгэн платформыг зорилтот зах зээл болгон сонгосон бол маш чадварлаг
хүмүүсийн өргөдлүүдийг хүлээж авах болно. Магадгүй тухайн платформ таны хайж
байгаа резюме-үүдийн үр дүнг боловсролын түвшин болон өөрсдийн шаардлагад
нийцүүлэн шүүлт хийх боломжтой байж болох юм. Ажил горилогчийн ур чадварыг
харах урьдчилсан ярилцлагын асуултуудыг шүүхийн тулд ашиглаж болох юм. Ур
чадвартай ажил горилгчидтой утсаар ярилцлага хийх талаар бодолцож үз. Цөөн
хүмүүсийг нүүр тулсан ярилцлаганд дууд. Үүний үр дүнд таны үр дүнд бодит
өөрчлөлт авчрах өндөр ур чадвартай нэгнийг ажилд авах болно.
“Бэлэн” хүмүүсийг ажилд
авах: Хэрэв та цалингаа нэмж чадахгүй бол ур чадвартай
ажилтнуудаа сайжруулах талаар бодож үзээрэй. Багийнхаа дутагдалтай талыг
тодорхойлж, таны үйл ажиллагааг сайжруулж чадах хүмүүстэй уулз. Тэгвэл та
тааруу гүйцэтгэгчийг шилдэг ажилтнаар сольж чадна.
Эх сурвалж: http://biznetwork.mn/