“Алсын удирдлага” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

“Алсын удирдлага” нээлтээ хийлээ

Эх орондоо газардаж, олны хүртээл болохоосоо өмнө дэлхийн томоохон хотуудаар аялан, олон улсын кино наадмаас шагнал хүртсэн “Алсын удирдлага” уран сайхны кино өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд киноны зарим уран бүтээлчдээс гадна ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тэргүүтэй салбарын удирдлагууд оролцсон юм.

Кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан арт хаус жанрын тус кино ийнхүү өчигдрөөс “Тэнгис”-ийн дэлгэцнээ гарч эхэллээ.

Нээлтийн үеэр найруулагч С.Бямба кино багийн хамт олноо нэг бүрчлэн танилцуулсан. Ингэхдээ элдэв нялуун магтаалын үггүй, товч бөгөөд тодорхой, хөгжилтэйгээр танилцуулсан юм. Хамгийн хөгжилтэй нь С.Бямба найруулагч “Алсын удирдлага” киноны продюсер, өөрийн гэргий болох Ариунаад  хандан үг хэлэхдээ “Би уг нь их уянгын халилд дургүй тийм үг ч их хэлээд байдаггүй…”  гэхэд үзэгчид бүгд л “Хайртай” гэж хэлнэ хэмээн хүлээж байсан болов уу. Харин тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ “Чамдаа маш их баярлалаа” хэмээж, үзэгчид ч “өө” хэмээн уулга алдсан шүү. Олон хүн байсан учраас санаа зовсон эсвэл тулгамдсан байж ч болох.

Э.ТЭКҮ

















NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж