
Камерон МакРэй нь 2010-2013 онд “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд “Рио Тинто” компанийн Монголыг хариуцсан захирлаар ажилласан юм. Тэрбээр “Оюутолгой”-г удирдаж байх үед Оюутолгойн уурхай бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн шатанд шилжиж, зэсийн баяжмалаа экспортолж эхэлсэн билээ. Үүнээс өмнө тэрбээр “Рио Тинто” компанийн эрчим хүч, зэс, алмааз ба аж үйлдвэрийн эрдэс баялгийн газрыг тэргүүлж, Өмнөд Африк, Зимбабве зэрэг улсад ажиллаж байжээ.
Зургаан орны уул уурхайн салбарт 31 жил ажилласан туршлагатай тэрбээр “Скай Паать Партнерс” компанийн ерөнхийлөгчөөс гадна тус компанийн ТУЗ-ийн даргын албыг давхар хаших юм байна.
Б.ЭНХ