Н.Батцэрэг УБЕГ-ын үйл ажиллагаатай танилцав

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг УБЕГ-ын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд Шударга Ёс Эвсэл бүлгийн гишүүд УИХ-ын хууль тогтоомжууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар   засгийн газрын агентлагууд болон холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн,УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл бүлгийн дарга Н.Батцэрэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж, үйл ажиллагаатай танилцан санал солилцож, ажлын чиг үүрэг, зөвлөмж өглөө. Уулзалтын эхэнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж байгууллагынхаа бүтэц зохион байгуулалт болон өнгөрсөн онд хийж бүтээсэн ажлын явцын талаар мэдээлсэн юм. Түүнчлэн цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо. Тухайлбал, сүүлийн 2 жилийн хугацаанд бүртгэлийн байгууллагын хувьд томоохон амжилттай байгаа гэдгээ тус байгууллагын удирдалууд тайлагнаж байсан юм. Улсын бүртгэлийн байгууллага аймаг, сум, дүүргээ холбосон сүлжээний орчинд бүх бүргэлийн үйл ажиллагаа явагддаг байна. Өөрөөр хэлбэл, 9 дүүрэг, 21 аймаг, 52 нэгжүүд шууд нэгдсэн сүлжээгээр явагддаг учраас бүртгэлийн мэдээлэл ямар нэгэн байдлаар хоцрох, хугацаа алдах зэрэг асуудал гарахгүй болсон гэдгийг албаныхан онцолж байсан юм.

Мөн 2010 онд Иргэний шинэчилсэн бүртгэл эхлэсэн. Энэ хүрээнд улсын хэмжээнд хоёр сая 33 мянган иргэн иргэний шинэчилсэн бүртгэлд бүрэн хамрагдаад байгаа юм байна. Цаашид бүх шатны бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлснээр төрийн бусад байгууллагуудыг эрх зүйн суурь мэдээллээр хангах бүрэн боломжтой болж байгаа гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын дарга Б.Билэгдэмбэрэл онцолж байсан юм. Одоогоор бүртгэлийн ажил цахим хэлбэрт бүрэн шилжихэд 13 аймаг хамрагдаагүй байгаа ба төсөв шийдэгдвэл улсын хэмжээнд цахим хэлбэрт шилжихэд асуудалгүй гэдгийг УБЕГ-ын албаныхан мэдээлж байсан юм.

Дашрамд дурьдахад одоогийн байдлаар улсын хэмжээнд 400 мянга гаруй гэр бүл бүртгүүлж, гэрлэлтийн батлахаа гардан авсан байдаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж