Уран бүтээлчдийн реалити шоу болно

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

Уран бүтээлчдийн реалити шоу болно

Монголын төдийгүй дэлхийн загварын ертөнцөд болдог томоохон шоунуудын нэг “Азийн загварын долоо хоног 2014” наадам Улаанбаатар хотноо болох гэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад тус наадмын зохион байгуулагчид Монголын залуу уран бүтээлчдэд томоохон боломж өгөхөөр төлөвлөжээ.

Тодруулбал, залуу make up артист, үсчин, дизайнеруудын дунд нэгэн сонирхолтой реалити шоу зарлаад байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих, дэлхийн тавцанд өрсөлдөх боломж олгох зорилгоор реалити шоу нь зохион байгуулагдаж байгаа ажээ. Тус реалити шоунд оролцох сонирхолтой залуус дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай гэнэ. Үүнд

·    Тухайн салбарт ажилласан туршлагатай
·    Өөрийн гэсэн өнгө төрхтэй
·    Үс болон нүүр будалтын бүтээгдэхүүний мэдлэгтэй байх
·    Өөөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй эсэх
·    Мэргэжлийн үзүүлэх чадвартай
·    Тогтоосон цагт даалгасан ажлыг гүйцэтгэх чадвартай
·    Өмнө нь хийж байсан ажлын зураг
·    Нэг хувь цээж зураг

Одоогийн байдлаар шагналын сан тодорхойгүй байгаа ч залуу уран бүтээлчдийн ур чадварыг  шүүхээр “Asian fashion week” байгууллагын  захирал Катерин Бирч болон гүйцэтгэх захирал Саймон Ли нар өөрсдийн биеэр хүрэлцэн ирж, шүүхээр болжээ.
Дашрамд, тус реалити шоунд оролцох залуус гуравдугаар сарын 5-наас өмнө “Алтай Бьюлдинг”-т байрлах “Blue apple” компанийн байранд бүртгүүлэх ёстой гэнэ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж