
Дэлхий даяар танил болсон алдарт “Шрек” киноны баатруудын паркийг Лондон хотноо байгуулах болсон тухай “LA Times” мэдээлжээ.
“Merlin Entertainments” болон “DreamWorks” хамтран энэхүү паркийг байгуулах гэж буй бөгөөд Шрекийн ертөнцөөр аялуулах хамгийн эхний цогцолборыг ирэх 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг цогцолбор нь 20 мянган м2 талбайг хамрах бөгөөд Шрек, Фиона болон бусад хүүхэлдэйн киноны баатрууд, кинон дээр гардаг ордон, байшин, төгөл гэх мэт олон зүйлсийг багтаасан байх аж.
Т.БИЛГҮҮН