
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн яам, агентлагийн дарга нартай хийдэг цахим уулзалт өнөөдөр 14.00 цагт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болно. “Хариуцлага-хяналт-хэрэгжилт” нэртэй энэхүү уулзалтыг сар бүр зохион байгуулдаг бөгөөд яам, агентлагийн дарга нарын ажлын явц, хэрэгжүүлж байгаа ажлын талаар тайлан сонсч, саналаа илэрхийлдэг билээ.
Засгийн газраас орон нутаг болон яам, агентлагт очиж ажиллаж цаг хугацаа алдахгүйгээр цахим хурал хийж, асуудлыг шийдвэрлэх орчин үеийн техник, технологи ашиглан шууд холбогдох системийг ашигладаг. Орон нутгийн аймгийн удирдлагууд, гадаадад суугаа Элчин сайд яамдуудтай мөн цахим хурал хийдэг билээ.
Ш.ОЧ