Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна

Баруун болон говийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн өвөр говиор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 15-20 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  
Үүлшинэ.Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр. Шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө  24-26 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар  шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 18-20 градус, Яармаг Сонгины орчмоор 25-27 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж