
Мөн МУЗН-ийн Удирдах зөвлөл хуралдаж, ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм байна. МУЗН-ийн үндэсний чуулганаар тус нийгэмлэгийн Удирдах зөвлөлийг шинэчилсэн байна. Тухайлбал, МУЗН-ийн Удирдах зөвлөлийн шинэ гишүүдээр НИТХ-ын дарга Д.Баттулга, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Яаралтай түргэн тусламжийн төвийн дарга Ц.Пүрэвдорж, Замын цагдаагийн дарга П.Жаргалсайхан, Дашжойлин хийдийн Ч.Дамбажав, Улаанбаатар төмөр замын дарга Х.Сэрээнэндорж, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ш.Лхачинжав, СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаяр, “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал Б.Батцэцэг, Нийгмийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институтын захирал Ц.Нацагдолгор, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Б.Мишээл, Монголын доноруудын холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах, Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооны нарийн бичгийн дарга М.Ерболот, Мэргэшсэн улаан загалмайч А.Оюунгэрэл зэрэг 15 Удирдах зөвлөлийн гишүүнтэй болсон байна. Мөн энэ жил Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог дөрвөөр нэмж, БСШУЯ, ГХЯ, ЭМЯ, Онцгой байдлын ерөнхий газраас дөрвөн гишүүн квотоор орж ирэх юм байна.