
2014 оны арваннэгдүгээр сард дэлхий нийтээр Хүүхдийн эрхийн конвенцийн 25 жилийн ойг тэмдэглэнэ. Мөн Мянганы хөгжлийн зорилтын оргил үе ирэх 2015 онд тохиох аж. Уг хоёр ойг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтыг тэмдэглэхийн зэрэгцээ эрхээ эдэлж чадахгүй байгаа олон сая хүүхдэд хүрч ажиллах үүрэг амлалт авах юм байна. Хүүхэд нэг бүрт хүрэхийн тулд тэгш бус байдалд илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг хуралд чухалчиллаа.
“Гэр бүлийн тухай хууль”, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль” “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” зэрэг хуулиудад шинэчлэн найруулгын төслын ажлын хэсэг “Хүүхэд хамгааллын тухай” шинэ хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна гэнэ.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас шийдвэр гаргагчид, олон нийтийг уг тоон мэдээллийг ашиглаж, хүүхдийн төлөө эерэг өөрчлөлт хийхийг уриаллаа. 2014 оны энэхүү Дэлхийн хүүхдийн аж байдал илтгэлийг Монгол хэлээр хөрвүүлэн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил хөгжлийн түншүүдэд өргөнөөр тараана гэлээ.