
Импортлогчид шатахууны үнийг өнгөрсөн долоо хоногт 80 төгрөгөөс өсгөсөн. Үндэслэлгүйгээр шатахууныхаа үнийг нэмсэн импортлогчидтой Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас хатуухан анхааруулга өгсний эцэст өчигдрөөс бензиний үнэ 30 төгрөгөөр буураад байгаа. Тэгвэл өнөөдөр “Петровис” зэрэг зарим компанийн ШТС-ууд бензин дууссан гэх шалтгаанаар хэрэглэгчдэд үйлчлэхгүй байна. Энэ талаар дээрх компаниудын удирдлагууд тодорхой тайлбар хийхийг хүсэхгүй байна. Харин Газрын тосны газраас шатахууны нөөц хангалттай байгаа гэсэн хариулт өглөө.
Э.ГЭГЭЭ