Ц.Мөнхбаярт дахин хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаярт дахин хэрэг үүсгэжээ

Нийслэлийн прокурорын газраас өгсөн мэдээгээр Ц.Мөнхбаяр нарын зэвсэг худалдан авсан гэх иргэн Мөнхбатыг хууль хяналтынхан саатуулжээ. Тиймээс хууль бусаар зэвсэг худалдан авсан, мөн галт зэвсэг бусдад хууль бусаар борлуулсан гэх үндэслэлээр Ц.Мөнхбаяр нарт дахин хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Нийслэлийн прокурорын газраас Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж