Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

МАХН нэлээн сайн Вангатай болсондог шүү. Тодруулбал, тэрхүү Ванга нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү болж тодроод байна. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр “МАНАН байгуулах ажиллагаа ирэх дөрөвдүгээр сард эхэлж долдугаар сард дуусна” гэжээ. Ийм яриа сонссоноо мөн тодотгохоо мартсангүй. МАНАН байгуулахгүй бол МАН-ынхан нь хальт л хазгай гишгэвэл шоронд орчихоод хүндхэн байгаа юм даг уу даа. Ер нь тэгээд МАНАН байгуулагдвал МАХН Засгийн газраас шахагдана гэсэн үг. Энэ тохиолдолд нэг хүнийг танхин шүтэгч нам 2012 оны УИХ-ын сонгуулиар амласан амлалтаа хэрэгжүүлж чадахгүйд хүрч хэцүүдэх байх даа.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж