Хими цэвэрлэгээний газрууд хохирол барагдуулдаг болно

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Хими цэвэрлэгээний газрууд хохирол барагдуулдаг болно

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас хими цэвэрлэгээний газрууд иргэдийг хохироосон тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлж байхаар болжээ. Хими цэвэрлэгээний газрууд үйлчлүүлэгчдийн хувцасны товчийг унагаах, өнгө алдуулах, агшаах, сунгах гэхчилэн зөрчил дутагдлуудыг байнга шахуу гаргадаг. Энэ тохиолдод хэрэглэгч гомдол гаргаж хандах газаргүйгээс хохирч үлддэг байсан.  Тэгвэл  ШӨХТГ-аас гаргасан шийдвэрээр хэрэглэгчийн хувцасны бүрэн бүтэн байдал, хийц, өнгийг ямар нэгэн байдлаар гэмтээсэн тохиолдолд хохирлыг хими цэвэрлэгээний газруудаас 100 хувь гаргуулахаар болсон байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж