
Юлия Тимошенко Украины Засгийн 2009 онд ОХУ-тай байгуулсан байгалийн хийн гэрээнд эрх мэдлээ хэтрүүлэн улсад асар их хохирол авчирсан хэрэгт шүүхээс долоон жил шоронд хорих ял сонссон билээ. Харин Украины парламент өнгөрсөн бямба гаригт Юлия Тимошенког шоронгоос суллах шийдвэр гаргажээ.
Украинд өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Европын холбоо, чөлөөт худалдааны гэрээнд нэгдэхийн төлөөх Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал үргэлжилж буй юм. Энэ байдал өнгөрсөн долоо хоногт бослого, хувьсгалын хэмжээнд хүрч, Украины Ерөнхийлөгч Виктор Янукович, Засгийн газрыг огцруулжээ.
Б.АНХТУЯА