“Гал үндэстэн холбоо”-нд шаардлагад хариу өгнө | News.MN

“Гал үндэстэн холбоо”-нд шаардлагад хариу өгнө

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

“Гал үндэстэн холбоо”-нд шаардлагад хариу өгнө

“Гал үндэстэн холбоо”-ны гишүүдийн  Засгийн газар, УИХ-д хүргүүлсэн шаардлагын хариуг УИХ-ын байнгийн хороогоор хэлэлцэж хариуг өгөх болсон тухай тус холбооны удирдлагуудад  өчигдөр мэдэгджээ. Харин  “Гал үндэстэн” холбооныхон тэрхүү шаардлагын хариуг Сүхбатарын талбайд буудалласан монгол гэрт  өөрсдөө авчирч өгөхийг хүссэн байна. Тэдний  шаардлагад дурдснаар “Эрх баригчдын явуулж буй буруу ажиллагаанаас болж, улс орны тусгаар тогтнол аюулгүй байдал алдагдаж байгаа тул Засгийн газар огцорч, УИХ хурал тарах ёстой” гэж ээ. Харин эрх баригчдаас уг асуудалд ямар хариу өгсөн эсэх нь одоохондоо тодорхойгүй байна.

Н.Түвшин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gaihshargch 2011-05-06 182.160.59.222

Bi ZUL yndesten holboo baiguullaa Negdvel iarj bolno shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж