Олимпийн хамгийн баян тамирчид

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Олимпийн хамгийн баян тамирчид

Хэдийнэ дараагийн зогсоол руугаа хөдөлсөн өвлийн олимпийн сонин хачин одоо хэр нь дэлхий нийтийн анхаарлаас холдоогүй, хэвлэлийн хуудаснаас салаагүй байна. Олимпийн өрсөлдөөний талбарт бүхий л нөөц бололцоогоо шавхан байж медалийн тавцанд гарсан тамирчдын энгэрт гялалзах медалийн үнэ цэнэ бүгд харилцан адилгүй. Зохион байгуулагчдаас гардсан медалийн өнгө, орц, жин, өртөг адилхан боловч /алт-566 ам.доллар, мөнгө-325 ам.доллар, хүрэл-3 ам.доллар/ тэднийг дагалдуулж улсаас нь олгох мөнгөн шагнал эрс тэс ялгаатай.

Тэгвэл, Сочийн олимпийн цас, мөсөн замд үзүүлсэн амжилт нь мөнгө, баялаг дагуулсан тамирчдыг танилцуулъя. Товчхондоо бол, олимпийн дараа хамгийн их мөнгөтэй болсон шилдэг найман тамирчныг нэрлэж байна.



8. Дарио Колонья – 178 мянган ам.доллар


7. Вита Семеренко – 180 мянган ам.доллар

6. Татьяна Волосожар, Максим Траньков – 231,200 ам.доллар


5. Александр Зубков, Алексей Воевода – 231,200 ам.доллар


4. Вик Уайлд – 231,200 ам.доллар


3. Арианна Фонтана – 241 мянган ам.доллар


2. Виктор Ан – 395,800 ам.доллар


1. Дарья Домрачева – 450 мянган ам.доллар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж