Өвөрхангай хөл хорио тогтоогоогүй

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Өвөрхангай хөл хорио тогтоогоогүй

Өвөрхангай аймагт амьсгалын замын халдварт ханиад, томуу ихээр дэлгэрээд байгаа гэнэ. Энэ талаар Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнээс тодруулахад “Ханиад их гарч байна. Одоогоор хөл хорио тогтоогоогүй, сургууль, цэцэрлэг ажиллаж байна. Гэхдээ ханиад, томуугаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа” гэв. Эрүүл мэндийн газарт ханиад, томуугийн дуудлага тасрахаа больсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тус сумын иргэдийн ханиад томуу хүндэрч, эмнэлэгт хандах нь ихэсчээ. Цаашид ханиадны тархалт нэмэгдэх хандлагатай байвал карантилах арга хэмжээ авах юм байна. Мөн нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг холбогдох албаныханд анхааруулжээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж