Д.Арвинд хэн ном уншуулдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Д.Арвинд хэн ном уншуулдаг вэ?

Ардын намын нэр дээр УИХ-ын сонгуульд өрсөлдөж гарч ирчихээд Ардчилсан намд элсэж сенсааци тарьж байсан УИХ-ын гишүүн Д.Арвин саяхан МN-25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагад оролцох үеэрээ нэгэн хачирхалтай яриа дэлгэв.

Улстөрчид лам дээр очиж Д.Арвин гишүүнд зориулж ном уншуулдаг гэнэ. Ламд үзүүлэхээр улстөрчид түүний эсрэг ном уншуулсан төлөг буудаг аж. Хэн гээч улстөрч өөрийнх нь эсрэг лам хард хандаж ном уншуулаад байгааг хэлээгүй боловч бор зүрхээрээ зүтгэж яваа улстөрчид энэ нь сэтгэл зүйн хувьд багагүй дарамт учруулдаг гэдгээ нуусангүй.

Ингэж улстөр хийхээр яадаг байна даа, энэ улстөрчид.

Г.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж