Г.Оюунболд: 30 сарын цалинтай тэнцэх нэмэгдэл өгнө

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Г.Оюунболд: 30 сарын цалинтай тэнцэх нэмэгдэл өгнө

“Хууль зүйн үндэсний хүрээлэн” -ийн Хуульчдын танхимд “Цагдаагийн албаны тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан чөлөөт уулзалт болж өндөрлөсөн юм. Энэ үеэр Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Оюунболдоос хууль хэрэгжилтийн талаар тодруулга авлаа.

-Цагдаагийн албаны тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан УИХ-ын зарим гишүүд “газар дээрээ хөл толгойгоо олохгүй зүйл их байна” хэмээж, ерөнхийд нь тааруу үнэлгээтэй байгаагаа хэлж байсан. Цагдаагийн байгууллага дээр яг юу болоод байна а
а?

-Зарим албан нэгжийн шилжүүлэхтэй холбоотой үл ойлголцох зүйл гарсан. Өөрөөр хэлбэл зарим зүйлийг хуулиар, зарим зүйлийг журмаар зохицуулах зүйл гарсан гэсэн үг. Бүтэц зохион байгуулалтын хувьд эргэн харах зарим зүйл ч бий. Энэ мэт зүйл дээрээ наана цаана гэж хэд хоног алдсан зүйл бий. Цагдаагийн албан бол монгол улсад буй хамгийн том агентлаг. Цагдаагаас өөр том агентлаг монгол улсад байхгүй шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. 8000 хүнтэй нэг агентлагыг ганцхан өдөрт өөрчлөнө гэж байхгүй.  Хамгийн багадаа найман жил үргэлжилнэ.  Хууль хэрэгжүүлнэ гээд маргааш нь үр дүнг нь харах гээд, ингээд буруу явж байна гэж шүүмжлээд байдаг. Хууль хэрэгжиж эхлээд сар ч болоогүй байхад энэ хуулийн хэрэгжилтийг шалгана гэж явдаг нь зөв үү. Хэрэгжүүлж буй агентлагын хувьд ингэж дүгнэх цаг нь болоогүй гэж харж байна. Үүний оронд хууль хэрэгжүүлэхэд яаж дэмжлэг үзүүлэх вэ гэх талаас нь, хаана болохгүй байна вэ гэдгийг газар дээр нь очиж зааварчилгаа өгөх байдлаар ажил гэдгийг Хууль зүйн сайдаас цагдаагийн багууллагын удирдлагуудад өгч байгаа. Журмууд нь хараахан гараагүйгээс цагдаагийн байгууллагынхан дунд шатандаа зарим зүйлийг хэрхэн ойлгохоо мэдэхгүй, ойлголтын зөрүүтэй зүйлс гарч байгаагаас биш цагдаагийн байгууллага учир зүйгээ олоогүй, бужигнаад байгаа асуудал байхгүй. 

-Яагаад ийм яриа гараад байна?

Цагдаагийн байгууллагын 8000 ажилтан тус бүрийн ард дунджаар 5 хүний ажил амьдрал байгаа. Үүнтэй ч холбоотойгоор цагдаагийн байгууллагын албан хаагчийн нийгмийн асуудал эмзэг байдаг. Эмзэг учраас зарим дэл сул яриа гараад байгаа юм. Цагдаагийн албаны хуулийг дагалдуулан дагаж мөрдөх журмын хуулийг гаргасан. Шинэчлэлийн шилжилт хийх явцад цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тухай тусгаж өгсөн. Засгийн газар нэмэлт арга хэмжээ авах, хуучин авч байсан нэмэгдлүүдийг хэвээр үлдээх, түүнтэй дүйцэх шинэ нэмэгдэл гаргах, өөр ямар дэмжлэг туслалцаа байж болох вэ гэдгийг ч ярьж байгаа. Удахгүй таван жил суманд ажилласан цагдаад 30 сарын цалингийн хэмжээний нэмэгдэл өгөх журам нь батлагдах гэж байна.  Гол нь хэрэгжиж эхлэж буй хоёр гуравхан сарын хугацаанд буруу зөрүү ойлгож тайлбарлах, яаран дүгнэлт хийхэд арай эрт байна.

-Дөрөвдүгээр сараас дотоодын цэрэг гэж байхаа болино гэсэн үү?

-Татан буугдах биш шилжиж байгаа. Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болж буйтай холбоотойгоор нь цагдаа руугаа шилжинэ. Өмнө байсан энэ бүтэц олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд харьяалагдан ажиллана гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор 1000 орчим хүнийг сургах нүсэр ажил явагдаж байна. Өмнө нь цэргийн дэг, цэргийн хуулиар явдаг байсан бол одоо цагдаагийн хуулиар үүрэг хүлээнэ гэсэн үг. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйд сурахаас гадна эрх зүйн мэдлэг  эзэмшинэ гэсэн үг. Иргэнтэй зөв харьцах дадалд сургах гээд хандлага өөрчлөх ажил байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж