Бельгийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Нөхөртэй хоёр хүүхэдтэй
гэрийн эзэгтэй нэг жилд дунджаар 18 000 халбага сэрээ, 13 000 таваг, 6 000 сав
суулга угаадаг гэнэ. Хэрэв хоёр өрөө байртай бол өдөрт 10 000 алхам явдаг.
Хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж авах, дэлгүүр явах замыг нэмбэл жилд
дунджаар 2 000 км зам туулдаг байна.