Шатахууны нөөц хангалттай бий гэв

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Шатахууны нөөц хангалттай бий гэв

Улсын хэмжээнд одоогийн байдлаар ердийн хэрэглээний дунждаар 35 хоногийн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 авто бензин 42, АИ-92 30, дизелийн түлш 42, ТС-1 26 хоногийн нөөцтэй буюу хангалттай хэмжээний нөөцтэй байгаа ажээ. Ийнхүү ойрын хугацаанд шатахууны нөөц хангалттай байгаа учраас нөөц хомсдохоос үүдэж үнэ нэмэгдэхгүй гэдгийг Уул уурхайн яамнаас мэдээллээ. 

Одоогоор шатахууны үнэ нийслэлд АИ-92, Монгол-93 авто бензин 1660 төгрөг, А-80 1550 төгрөг, ДТ-1790 төгрөгөөр худалдаж байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж