С.Ламбаа сайдыг халз мэтгэлцээнд дууджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

С.Ламбаа сайдыг халз мэтгэлцээнд дууджээ

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийн зарим заалтыг  МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар эрс эсэргүүцэж байна. Тэрбээр эмч, сувилагч нарыг урамшуулах, цалинг нь нэмэгдүүлэх, өвчтөн, үйлчлүүлэгчдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зардалд хэрэглэх ёстой. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг өөрсдөдөө ашигтайгаар хуульчлах гэж байгаа учраас Эрүүл мэндийн сайд С.Ламбааг халз мэтгэлцээнд дуудсан байна. Түүний хэлснээр  “Эрүүл мэндийн даатгалын хуулийн 24.7-д оруулахаар хэлэлцэж байгаа нь эрүүл мэндийн даатгал төлсөн иргэн эргээд эмнэлгийн байгууллагад хариуцлага тооцуулах, хяналт тавиулах эрхгүй болгох, иргэд, эмнэлгийн ажилчдыг хохироох заалт” гэжээ. Түүнчлэн   иргэдийн дунд “Эрүүл мэндийн даатгал төлөх нь зөв үү, Эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл ханамжтай байдаг уу” гэх мэт асуулттай асуулга явуулах аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж