
Сирийн арми Дамаск хотын ойролцоо исламистуудын 170 хүнийг устгасан тухай мэдээлэв. Тэдний ихэнх нь Саудын Араб, Иордан, Катар Чеченийн дайчид байжээ. Засгийн газрын цэрэг «Фронт аль-Нусра» ба «Исламын фронт» бүлгийн босогчдод отолт хийн тэднийг устгажээ.
Сирийн телевизийн мэдээлснээр алагдсан хүмүүсийн цөөн тооны хүмүүс нь нутгийн иргэд байсан гэнэ. Энэ тулалдаанд Засгийн газрын цэрэгтэй Ливаны шиитийн “Хезболлах” хөдөлгөөний дайчид нэгдэн тулалджээ.
Гуравдугаар сарын эхээр Сирийн иргэний дайны гурван жил болох юм. Энэ дайнд 130 мянган хүн амиа алдаад байна
Бэлтгэсэн Ш.МЯГМАР