Януковичийг Интерполоор хайж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Януковичийг Интерполоор хайж эхэллээ

Фото: Yannis Behrakis / Reuters

Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийг интерполоор  эрэн сурвалжилж эхэлсэн тухай «Украинская правда» сонинд ярилцлага өгөхдөө Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Олег Махницкий дурдсан байна.
Үүний өмнө Киев хотын Печорын районы шүүх засгийн газрын эсрэг жагсаалд оролцогсдыг олноор хөнөөсөн хэрэгт холбогдуулан Виктор Янукович, Дотоод хэргийн сайд асан Виталий Захарченко хоёрыг баривчлах шийдвэр гаргасан юм

Хамгийн сүүлд  Крымд харагдсан Янукович Украинаас Орост зугтан гарсан гэж хэвлэлүүд бичиж байна. Түүнийг Москва орчмын амралтын газар байгаа гэж РБК сонин нэрээ нууцалсан эх сурвалжийнхаа мэдээнд үндэслэн  бичжээ. Гэтэл  энэ бүгдийг Оросын сенатор Михаил Маргелов үгүйсгээд Орос түүнд орогнол олгоно гэдэгт эргэлзжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж