Ачилт, тээвэрлэлтээс бол вакцин ирсэнгүй

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Ачилт, тээвэрлэлтээс бол вакцин ирсэнгүй

Зүүн аймгуудад гарсан шүлхийн тархалтыг зогсоох, голомтыг устгахад хэрэгтэй вакцин Монголд байхгүй байгаа аж. Вакцины нөөц гээд байх юм үгүй, байсан вакцины хугацаа дуусч, чанар нь муудсан учраас хэрэглэх боломжгүй байгаа гэнэ. Тиймээс урд, хойд хөршөөс вакцины тусламж хүссэн бөгөөд Хятад улс бага хэмжээний вакцин өгөхийг зөвшөөрсөн бололтой. Албаны хүний хэлснээр уг вакцин Монголд өнөөдөр ирэх ёстой байсан ч ачилт тээвэрлэлтээс болж бага зэрэг саатал гарч маргааш ирэхээр болсон байна. ОХУ-д мөн шүлхий гарч нөхцөл байдал хүнд байгаа ч мөн л багахан хэмжээний вакцин нийлүүлэхээр болсон гэнэ. Хятадаас нийлүүлж буй малын шүлхийн 2.1 сая тун вакцин ирж зүүн аймгуудад маргаашнаас тараагдах аж. Одоогийн байдлаар шүлхийн тархалт Дорноговь, Сүхбаатар аймагт буурсан ч зээрийн нүүдлээр нутгийн хойд хэсэг рүү шинээр илрэх болсон байна.

 О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж