
Өчигдөр болсон 10 м хийн гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд "Бээжин-2008" олимпийн наадмын VIII байрын шагналт, “Хангарьд” клубын тамирчин, ОУХМ Ц.Мөнхзул тэргүүлсэн бол ОУХМ Г.Хэрлэнцэцэг, ОУХМ Ө.Өлзийням нар удаалжээ. Энэ дасгалд 22 тамирчин өрсөлдсөн байна.
Энэхүү тэмцээн ирэх сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж байгаагаараа онцлог бөгөөд тэмцээн маргааш өндөрлөнө.
10 м хийн гар буу /эмэгтэй/
1-р байр: ОУХМ Ц.Мөнхзул (“Хангарьд”) 377+194,2
2-р байр: ОУХМ Г.Хэрлэнцэцэг (“Алдар”) 367+193,1
3-р байр: ОУХМ Ө.Өлзийням (“Аварга”) 367+171,7
Тэмцээний эхний өдрүүдэд болсон ХГ-6, ХБ-6 дасгалын дүнг танилцууля:
ХӨВГҮҮД
10 м хийн гар буу (ХГ-6)
1-р байр: Спортын мастер Л.Мөнх-Эрдэнэ (Хан-Уул дүүрэг) 526+190.9
2-р байр: I зэрэгтэй Г.Буянбаатар ("Аварга") 556+189,8
3-р байр: Б.Ган-Очир (Баянзүрх дүүрэг) 534+164.5
10 м хийн урт буу /ХБ-6/
1-р байр: Спортын мастер Т.Хаш-Эрдэнэ ("Гэгээ" коллежийн I курсын оюутан) 581+200.0
2-р байр: I зэрэгтэй А.Өгөөмөрбаян (Хан-Уул дүүрэг) 563+198.1
3-р байр: III зэрэгтэйО.Батбямба (Баянгол дүүрэг) 532+176,3
ЭРЭГТЭЙ:
10 м хийн гар буу /ХГ-6/
1-р байр: Спортын мастер А.Алтанхуяг (Орхон) 560+195.6
2-р байр: Спортын мастер Э.Бадамгарав ("Буудагч") 561+194,4
3-р байр: ОУХМ Э.Даваахүү ("Алдар") 577+171.6
10 м-ийн хийн урт буу /ХБ-6/
1-р байр: ОУХМ Н.Баяраа (“Алдар”) 592+205.01
2-р байр: ОУХМ Х.Бямбабаатар (“Говь эксполорэйшн”
компани) 586+202.4
3-р байр: Спортын мастер Б.Баттогтох (“Снайпер” клуб) 577+181.6.
“Макс-Трофи-2014” уламжлалт тэмцээн маргааш өндөрлөнө.