Музейн 90 жилийн ойн ажил эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Музейн 90 жилийн ойн ажил эхэлжээ

Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. ССАЖЯ-ны зүгээс 90 жилийн ойн хүрээнд хэд, хэдэн ажил хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

Түүх сөхвөл, Монголд орчин цагийн анхны музей 1921 онд сууриа тавьж, 1924 онд албан ёсоор олон нийтэд үйлчилж гэнэ. Монголын орчин цагийн музейн анхны даргаар О.Жамъян ажиллаж байсан юм байна.

Одоогийн байдлаар Монгол улсад төрийн болон хувийн хэвшил нийлсэн 56 музей үндэсний, улсын, орон нутгийн музей статустайгаар ажиллаж, жилдээ 600-700 мянган үзэгдийг хүлээн авч үйлчилж байгаа ажээ. 2013 онд Монгол Улсын Засгийн газар, ССАЖЯ-аас музейн салбарт нэг тэр бум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулж, музейн бүртгэл мэдээллийн санг сайжруулах, үзмэр худалдан авах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд зарцуулаад байгаа юм. Өнгөрсөн жилийн байдлаар Монголын музейн үзмэрүүд дэлхийн 30 гаруй оронд эх орныхоо түүх соёлыг сурталчилсан томоохон үзлэгт явуулжээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж