
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Би авлига өгсөн гишүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байна” гэсэн ярилцлагыг нэгэн сонинд өгсөн нь түүнийг эрүүгийн хэрэгт татах үндэслэл болсон талаар өнгөрөгч лхавга гаригт манай сайт мэдээлсэн билээ. Тэгвэл түүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс, албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн хэргээр эрүү үүсгэжээ. АТГ-аас Ш.Сайхансамбууд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мөрдөн байцаагч нь өнгөрөгч лхавга гаригт утсаар хэлжээ. Харин эрхэм гишүүн Ш.Сайхансамбуу “Бичгээр албан ёсны мэдээлэл өгсний дараа иргэнийхээ үүргийг биелүүлнэ” хэмээж буй гэнэ.
Н.Түвшин