
Их аварга Асашёорюү Д.Дагвадорж тус холбоог удирдах болсны дараа холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Сайнсанаа ажиллаж байгаад хүндэтгэх шалтгааны улмаас ажлаа өгсөн тул Б.Төмөрбаатар энэхүү үүрэгт ажилд 2013 оны аравдугаар сард томилогдсон юм.
Одоо Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар О.Баянмөнх ажиллах нь нэгэнт тодорхой болоод байна. Тэрээр өмнө нь тус холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай.
Харин өмнөх ерөнхий нарийн бичгийн дарга, FILA-гийн Техникийн зөвлөлийн гишүүн, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар холбоондоо Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллах аж.
Б.БАТ