Украин эвсэх гэрээнд гарын үсэг зурна

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Украин эвсэх гэрээнд гарын үсэг зурна

Александр Турчинов. Фото: Григорий Василенко / РИА Новости

Украины шинэ засаг өмнөх удирдлагын татгалзсан Европын холбоотой эвсэх гэрээнд ойрын саруудад гарын үсэг зурах ажээ. Энэ тухай парламентын Европтой интеграци хийх хорооны тэргүүн Григорий Немырю мэдэгджээ.

Түүний хэлснээр ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн өмнө гэрээнд гарын үсэг зурна. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов гарын үсэг зурах бололтой.

Турчинов нь «Батькивщина» («Евромайданыг дэмжсэн намуудын нэг») намын лидерүүдийн нэг ба Дээд рада  «Евромайданы» талынхны хяналтад орсны дараа спикерээр сонгогджээ. Мөн тэрээр ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа юм. Гэтэл гэрээнд гарын үсэг арга хэмжээг ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хийнэ гэсэн санааг Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски хэлсэн байв. Эдийн засгийг тогтворжуулахын тулд Украин Олон улсын валютын сантай хэлэлцээр хийх ёстой гэж тэр тэмдэглэв. Үүнийг хурдан хугацаанд хийхийг тэр зөвлөжээ.


Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж