Хаврын улиралд жүрж сайн

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Хаврын улиралд жүрж сайн

Урин
хавар айлчлан ирж, байгаль дэлхий ногоон өмсгөлөөрөө гоён, гол горхи хоржигнон
урсах хавар цаг юутай сайхан. Гэвч сайны хажуугаар саар гэдэгчлэн хаврын улирал
эхлэхтэй зэрэгцэн хүмүүсийн сэтгэлийг зовоох нэг асуудал үүсдэг нь ядаргаа.
Хавар болохоор хүмүүсийн ядаргаа эхэлдэг нь хүн бүхэнд илэрч байдаг нэг төрлийн
физиологийн үзэгдэл ч гэж болно.

Хаврыг “ядаргаа”-ны улирал гэж мэргэжилтнүүд хэлдэг юм билээ. Энэ нь хаврын
улирал онцгүй гэж байгаа хэрэг биш, гагцхүү хүний өвчин хууч сэдэрч, ядаргаанд
ордог гэсэн үг л дээ.

Энэ үед хангалттай витаминлаг хоол хүнс хэрэглэж, хөнгөн дасгал хийн, халуун
устай ваннд тогтмол орж сайхан амарвал нэн тустай. Товчхондоо ядаргаанд
дарлуулахгүй гэж ойлгож болно. Хэрэв дээрх дэглэм журмыг муу сахиснаас болоод
ядаргаа удаан үргэлжилбэл архагшдаг муу талтай.

Үүнээс үүдэн биеийн эсэргүүцэл сулран өвчин эмгэгт илүү өртөмтгий болж, ажлын
чадвар муудах бий. Улмаар хэт ядаргаа буюу ядаргааны туйлд хүрдэг байна. Мөн
мэдрэлийн тэнцвэртэй байдал алдагдах, амьсгал давчдах, бие хөрөх эсвэл хөлрөх,
суулгах, өтгөн хатах, нойргүйдэх, тайван бус байдалд автах зэрэг олон шинж
тэмдэг илэрдэг.

Их хүндэрсэн тохиолдолд зүрх болон тархины өвчний суурь болж, гэнэтийн үхэлд
хүргэх ч аюултай. Тиймээс ядаргаанд дээрэлхүүлэхгүйн тулд зөгийн бал, шингэц сайтай
чихэрлэг бүтээгдэхүүн, жүрж, лимон зэрэг витамин В1, В2, С их агуулагддаг
жимс, хоол хүнсийг хэрэглэж заншвал зохино.

Танд л гэж хэлэхэд ядаргаа арилгахад жүржийн жүүс, сармис, зөгийн балны
холимог дарс, мөөгний цай, цагаан гааны шөл, цулхирын нухаш, солонгос лууван
буюу хүн орхоодойтой цай зэрэг аминдэмтэй бүтээгдэхүүнүүдийг хоол хүнсэндээ
хэрэглэх нь хамгийн тустай шилдэг аргуудад тооцогддог юм шүү.

Ж.
Марал

http://www.emegteichuud.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж