FT: Януковичийн 12 тэрбум долларыг хураах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

FT: Януковичийн 12 тэрбум долларыг хураах хэрэгтэй

Украины эдийн засгийг тогтворжуулахын тулд Виктор Янукович ба түүний ойрын хүрээнийхний хөрөнгийг хураах хэрэгтэй гэж Украины Засгийн газрын зөвлөх байсан Андерс Аслунд Financial Times сонинд бичжээ.

Аслунд тоо дурьдсан ба түүгээр Януковичийн хөрөнгийн үнэлгээ нь 12 тэрбум доллар болж байна.

Одоо Украины эдийн засаг хоёр дахь жилдээ уналтад байгаа ба төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 8% болсон тухай Аслунд дүгнэсэн байна.Тус улс валютын нөөцгүй үлдсэн учир олон улсын зах зээлээс зээлдэх чадваргүй болсон байна. Эдийн засгийн хүнд байдал нь Януковичийг Путинээс зээл гуйхад хүргэсэн гэж тэр дүгнэлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж