
бүлгийн гишүүд УИХ-ын хууль тогтоомжууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар
засгийн газрын агентлагууд болон холбогдох байгууллагуудын үйл
ажиллагаатай танилцаж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн Н.Батцэрэг
Засгийн Газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газарт ажиллаж, тус
салбарт явуулж буй бодлого, үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр өнгөрсөн онд
хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлынхаа талаар танилцууллаа Тэрээр
танилцуулгадаа Монгол Улс Олон улсын атомын энергийн агентлагт гишүүн
орноор элсэж, тус агентлагийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт
хамрагдсаны 40 жилийн ой өнгөрсөн онд тохиосон тухай дуулгав.
Мөн
энэ хугацаанд манай улс тус агентлагийн Техникийн хамтын ажиллагааны
болон бүсийн гэрээний төсөл хөтөлбөрүүдийг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж
ахуй, геологи уул уурхай, аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол,
технологи, аюулгүй байдлын салбарт амжилттай хэрэгжүүлж байгаа талаар
тус салбарын удирдлага онцолж байсан юм. Мөн уулзалтын үеэр Цөмын
энергийн газрын дарга Н.Тэгшбаяр салбарын түүхэн үйл явц, өнөөдрийг
хүртэлх явуулж байгаа арга хэмжээ, ололт амжилт, боловсон хүчний
чадавхи, багаж техник технологийн хүчин чадал, нөөц зэргийг танилцуулсан
юм.
Дашрамд дурьдахад манай улсад цөмийн энергийн 400 орчим
мэргэжилтэн бэлтгэгдсэн байгаа нь хангалттай хэмээн тус байгууллагын
удирдлага мэдэгдэж байсан юм.