Sony корпораци Anonymous группыг буруутгалаа

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Sony корпораци Anonymous группыг буруутгалаа

Sony
корпораци 100 сая хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хакердсан хэрэгт
хакерийн Anonymous группыг буруутгаж байгаа тухай ИТАР-ТАСС мэдээллээ.
WikiLeaks
болон энэ байгууллагыг үндэслэгч Жулиан Ассанжийг дэмжигч Anonymous
групп дээрх үйлдэлд буруутай гэж Японы корпораци үзэж байна. Учир нь нэг
серверээс Anonymous группын файл илэрсэн бөгөөд мөн тэдний We Are
Legion гэсэн уриа байсан аж. Хакер халдлагын жинхэнэ эзэд мөн үү эсвэл
тэднийг гэх хууран мэхлэлтийг хийсэн үү гэдгийг бид мэдэхгүй гэж Sony
бичжээ.
Харин Anonymous групп хуулийн үнэн зөв мөрдлөгө илүү тодорхой
мэдээлэл өгнө. Хэрэглэгчдийн хувийн мэдээлэлтэй холбоотой халдлагад
Anonymous ямар ч  холбоогүй хэмээн мэдэгдээд байна.
Өмнө нь Sony корпораци Калифорнийн Sony Online Entertainment  сүлжээнд мөн зарга үүсгээд байгаа юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж