
Хойд Солонгос эсэргүүцлээ илэрхийлсэн ч АНУ ба Өмнөд Солонгос жил тутмын хамтарсан хээрийн сургуулиа даваа гаригт эхэллээ. KeyResolveи FoalEagle нэртэй хээрийн сургууль дөрөвдүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ. Түүнд хоёр орны 12700 цэргийн албан хаагчид оролцож байгаа.
KeyResolve хээрийн сургууль нь голчлон компьютерийн загварчлалаас бүрэлдэх бөгөөд харин FoalEagle хээрийн сургуульд Нисэх хүчин, Тэнгисийн цэрэг ба хуурай замын цэргийнхэн оролцоно.
Коммунист Хойд Солонгос эдгээр хээрийн сургуулийг өдөөн хатгалга гэж үзэж байгаа ба түүнийг Солонгосын хойгийн цэрэггүй бүсийн хоёр талд тусгаарлагдсан хамаатан саднуудын уулзалтыг дуустал хойшлуулахыг шаардаж байлаа.
Өнгөрсөн жилд хээрийн сургуульд нь уурласан Хойд Солонгос атомын цохилт хийхээр айлгаж байсан юм. Үүний дараа АНУ тэдний аагийг дарахаар стратегийн бөмбөгдөгч "Стелс" онгоцнуудыг хойг дээгүүр нисгэсэн байв. Энэ жилийн хувьд Пхеньяныг бухимдуулахгүйн тулд хээрийн сургуульд онгоц тээгч хөлөг ба бөмбөгдөгч онгоцнуудыг а оролцуулахгүй. Гэтэл Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам хээрийн сургуульд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэж мэдэгдсэн байна.